
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Төрд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдсан Баянхонгор аймгийн Богд сумын сум дундын эмнэлэгт 35 дахь жил ажилласан Д.Цогзолмаа "Маш их баяртай байна. Миний бие Баянхонгор аймгийн Богд сумын сум дундын эмнэлэгт ажиллаж, чөлөөндөө гарсан. Богд сумынхаа ард иргэд, сум дундын эмнэлгийн хамт олон, хамаатан садандаа баярлаж явдгаа хэлье. Эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласны минь үр дүн өнөөдөр гарч байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 7 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 11 цагийн өмнө



























