
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч баасан гарагт болсон Сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрлөө. Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, "Энжи" клубийн Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 8 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 12 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 12 цагийн өмнө



























