Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс
- 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
- 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн,
- 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 539 хэрэг шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөн өмнө бичсэн 3 мэдэгдлийн хариуг хүлээн авсан хэмээн АТГ-аас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14