Битүүний өдрийн ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

Admin | 2022-01-31


Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх харанхуйгаас үүдэн буурал жилийн отоглох өдрийг тэмдэглэхийн хэлнэ. Тиймээс энэ өдөр ирэх жилийн сайн сайхныг билэгдэн өнгөрөөдөг учир зарим зан үйлийг цээрлэдэг уламжлалтай. Тухайлбал энэ өдөр айл хэсэхийг цээрлэдэг. Учир нь битүүний өдөр хэсүүчилсэн хүн шинэ ондоо ч тэнүүчилдэг гэж үздэг байна. Түүнчлэн тухайн шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг хэмээдэг аж.

-Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ

Хэрэв нохой зодвол урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэж үздэг. Харин цадтал хооллох нь буйн хураана гэж үздэг. 

-Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ.

-Газарт ус, угаадас асгаж болохгүй.

Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана гэдэг.

-Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.

Учир нь чөтгөр хорлоно гэж үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэдэг учир цадтал хооллодог уламжлалтай.

-Гэртээ хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ.

Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй, айл гэр улс орон амар тайван бус байна гэдэг.kj

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)