Ковидын улмаас өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас баржээ

Admin | 2022-02-04


Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд ковидын 570 тохиолдол шинээр батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 366 нь Улаанбаатарт, 204 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Орхон аймагт батлагджээ. Мөн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр нийт 2049 хүн нас бараад байна. Эмнэлэгт 6499 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байна. Мөн маш хүнд оноштой 71, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 32677 хүн байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)