
Жүдо бөхийн томоохон тэмцээн болох Парисын “Их Дуулга”-аас монголын тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. 48 кг-д Б.Баасанхүү мөнгөн медаль, 66 кг-д Ё.Басхүү барилдаж олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол +100 кг-д О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж түрүүлсэн юм.Ингэснээр "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-д анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05















Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө




Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
