3-5 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг маргааш шийднэ

Admin | 2022-02-07


Цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулах болсон талаар БШУЯ-аас мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос гурван настнууд суралцах боломжтой эсэх нь маргааш тодорхой болохыг тус яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

Цар тахлын үеэр нийслэл дэх сургууль цэцэрлэгүүдэд халдварын нөхцөл байдал ямар байсан эсэх тоон мэдээллийг нэгтгэж, эрсдлийн үнэлгээг гаргасны дараа тодорхой болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)