Ард түмний штабаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийн нэр болон дэлгэрэнгүй мэдээллийг зарлах шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
“Ард түмний штаб”-ын тэргүүн Б.Жагар "Хүргүүлж буй шаардлагын гол санаа нь банкны яс баригч нарын хөрөнгийг хураах тухай юм. Өөрөөр хэлбэл, найдваргүй зээл авсан улс төрчдийн нэрийг зарлаж, ямар зээлийг юу барьцаалж авсан, одоо хэдийг төлсөн төлөөгүй гэх мэдээллийг тодорхой болгохыг шаардаж байна.
130 гаруй ААН, хүн зээл авсан байгаагаас 66-г нь Монголбанкнаас шалгаж тогтоосон. Өнөөдрийн байдлаар 26 найдваргүй зээлдэгчийг ил болгоод 40-ийг нь зарлаагүй байгаа. Ард иргэдийн боломжийг хулгайлж, Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан банкны яс баригчдын нэрсийг зарлан хөрөнгийг нь хурааж хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна. Ингэхдээ ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөллийг оруулахыг мөн хүсье.
Монголчуудаа өнөөдрөөс эхлээд банканд зээлээ битгий төл, банк болон ББСБ-уудыг дампууруулах ёстой гэж уриалж байна. Тэр хулгайч нар өнөөдөр банк дампууруулаад өмнөөс нь ард түмэн татварын мөнгөөрөө төлдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Нэг талаас барьцаж байгаа юм шиг боловч нөгөө талд хариуцлага үүрүүлэх гэж байгаа юм. Бид дандаа энэ хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй. Эх орноо бодсон ард түмний ажлын байраа бодсон шударга банкууд аяндаа үлдэнэ" гэв.
Үргэлжлүүлэн "Засгийн газар өнөөдрийг хүртэл нийгмийн сайн сайхны төлөө авч байгаа арга хэмжээ байдаг ч гэлээ нэг сенсацыг хууль хяналтын байгууллагаас мэдэгдэл гаргаад болиулдаг тоглоомоо болимоор байна. Ял наймаалцдаг улс оронд бид өнөөдөр амьдарч байна. Төрийн ордонд хөгжлийн банкны дампууралтай холбоотой наймаа явж байгаа.
Ийм хүмүүсээс болоод залуус мөрөөдөлгүй болж, хил нээгдвэл бүгд гадагшаа явъя гэж бодож байна шүү дээ. Миний бие өдөр бүр энэ газар /Төрийн ордоны баруун хаалганы гадна/ 12:00-15:00 цагийн хооронд энд гарын үсэг цуглуулна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14