Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хүрээнд 21 аймгийн 42 сургуулийн 6-12 дугаар ангийн 12,000 сурагч suraad.mn цахим сургалтын платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгаж байгаа ажээ.
Энэ талаарх мэдээллийг suraad.mn цахим сургалтын платформын үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор /PhD/ Э.Энхпүрэв өглөө. Тэрбээр "Suraad.mn цахим платформ нь хүүхдийг бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, ялангуяа сурлагын хоцрогдлыг богино хугацаанд амжилттай нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Тус цахим платформ 100 гаруй даалгаврын сантай бөгөөд 11,800 хүүхдийн сурлагын түвшинг тогтоон хүүхэд нэг бүрд тохирсон даалгаврыг өгч амжилттай хэрэгжиж байна.
Одоогийн байдлаар 6-р ангийн хүүхдүүд хамгийн өндөр түвшинд буюу 30 гаруй хувьтайгаар сурлагын хоцрогдлоо арилгаад байгаа.
Бид бас багш нараа сургалтад хамруулж, судалгаа авсан. Багш нарын зүгээс ажлын ачааллыг багасгахад цахим платформ нэлээд сайнаар нөлөөлж байгааг хэлж байгаа. Тухайлбал, цахим платформын даалгаврын сангаас шалгалтын материалаа боловсруулж байгаа нь хялбар санагдсан байна. Мөн сурагч нэр бүрийн түвшинд тааруулан даалгавар өгснөөр чанартай суралцах эерэг үр дүнг дагуулж байгаа юм.
Сурагчийн зүгээс өөрийгөө үнэлэх, алдаанаасаа суралцах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх гээд олон давуу талтай нь санал асуулгын үр дүнгээс харагдаж байна.
Suraad.mn цахим платформ зургаадугаар сарын 1-н хүртэл ажиллана" гэдгийг хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14