Төрийн өмчийн зургаан их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой болжээ

Admin | 2022-02-07


Төрийн өмчийн зургаан их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой болжээ. Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Харин өчигдрөөс эхлэн их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэлсэн. Ингэхдээ энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломжтой аж. 

Оюутнууд өөрийн хөтөлбөрийн төстэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой талаар Монгол Улсын Их сургуулиас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)