Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий 82 дахь удаагийн “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг арга хэмжээг "Сэтгэлийн 1000 үйлс" ТББ зургаа дахь жилдээ хамтран зохион байгуулсан ба хүндэт доноруудыг алдаршуулж, тэмдгийг нь гардуулан өглөө.
Улсын хэмжээнд 2021 онд 36 мянган хүн цусаа бэлэглэжээ. Тэдгээрийн 68 хувь нь байнгын идэвхтэй донорууд аж.
Цусаа
- 35-аас дээш удаа өгвөл хүндэт донор
- 70-аас дээш удаа өгвөл хүрэл донор
- 100-аас дээш удаа өгвөл мөнгөн донор
- 150-аас дээш удаа өгвөл алтан донор
- 200-аас дээш удаа өгвөл топ донорын болзол хангана.
Одоогоор Монгол Улсын хэмжээнд
- Алтан донор - 8
- Мөнгөн донор - 50
- Хүрэл донор - 150 байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд, 27 жил цусаа бэлэглэсэн эмэгтэй 208 удаа цусаа өгснөөр топ донорын шагналаа гардан авсан.
Хүн амын 40 гаруй хувь нь O буюу нэгдүгээр бүлгийн цустай. 30 гаруй хувь нь гуравдугаар бүлэг, 20 гаруй хувийг хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс эзэлдэг бол 7 хувь нь AB буюу дөрөвдүгээр бүлгийн цустай байдаг.
17-60 насны иргэд цусаа өгөх боломжтой ба нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амь аварсантай тэнцдэг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14