“Алтан гадас” хүртсэн ТҮК-ийн ажилтан Түлэнхийн төвд 1 000 000 төгрөг хандивлажээ

Admin | 2021-12-07


Саяхан төрийн шагнал гардуулах үеэр ТҮК-ийн ажилтан Н.Батмөнх "Алтан гадас" одон хүртсэн нь олон нийтийн дунд нэлээд сайшаал хүлээсэн билээ. Тус ажилтанд дуучин Нара буюу М.Нарантуяа хандив цуглуулж 14 сая төгрөг гардуулж өгсөн билээ. Мөн тус өдөр шагнал хүртсэн ТҮК-ийн хоёр ажилтанд тус бүр 5 сая төгрөг өгсөн юм. Тэгвэл тус хандивын мөнгөсөө 1 000 000 төгрөгийг дуучин Нарад “Түлэнхий төвд хандивлаарай” гээд Н.Батмөнх буцааж өгсөн байна. Хамт ажилладаг хоёр ажилтан ч тус тус 500 мянган төгрөг хандилажээ. Энэ тухай дууччин Нара өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. Тэрээр “Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ТҮК-н гурван “Алтан гадас” одонт Батмөнх ах маань 1 000 000 төгрөг, Бямбадорж, Жаргалсайхан ах нар маань тус бүр 500 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг Түлэнхийн төвд түлэгдэлттэй тэмцэж буй хүүхэд багачуудад шаардлагатай эм тариаг нь бага ч болов нийлүүлэхэд сэтгэлийн хандив өргөсөн шүү. Энэ мөнгийг нь Түлэнхийн төвд шууд өгье гэж бодож байсан юм. Гэтэл олон нийтээс бас эм тариаг нь авч өгсөн нь дээр бэлэн мөнгө өгснөөс гэсэн коммент байсан. Тиймээс ямар хэлбэрээр Түлэнхийн төвд өгөх нь дээр вэ найзуудаа...? Жич: Батмөнх ахын охин багадаа түлэгдэлтийн аюулд өртөж байсан учраас тэнд л их тусламаар байдаг юм гээд, түүнээсээ санаачлан ийн хандив өгсөн шүү түмнийхээ сэтгэлийн бэлгээс” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)