Төрийн өмчийн их сургуулиудын номын сан олон нийтэд үйлчилнэ

Admin | 2022-02-08


Төрийн өмчийн зургаан их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС,МУБИС, АШУҮИС, ШУТИС,ХААИС, СУИС-ийн номын санг нээлттэй ашиглах боломжтой болжээ. Ингэснээр оюутнуудад дараах үйлчилгээ нээлттэй болно.

Үүнд:

Уншлагын танхимаар үйлчлэх

Сан хөмрөгт хамрагдаж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх

Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх

Хэвлэх, хувилах сканердах үйлчилгээ үзүүлэх

Гадаад дотоодын мэдээллийн сангуудад хандах, цахим ном унших боломжоор хангах зэргээр үйлчилгээ авах боломжтой. Харин ачаалал үүсгэхгүй байх зорилгоор долоо хоногт хоёр үйлчлүүлэх хуваарийг гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)