Монгол Улсын Засгийн газраас ковидын цар тахалта й холбогдуулан ус, цахилгаан, дулааны үнийг тэглэсэн билээ. Уг шийдвэрийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Цар тахалтай эдийн засгийн хүндрэлтэй үед, тэр дундаа хөл хорио тогтоосон бүх бизнесийн үйл ажиллагааг хорьсон үед цахилгаан, дулаан, усны төлбөрийг жилийн хугацаанд тэглэсэн. Ингээд 13 сарын хугацаанд төрөөс даахаар шийдвэр гаргасан. Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Засгийн газар энэ төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс авч хэрэглэгчдийн өмнөөс төлсөн. Өнөөдрийн байдлаар тус тогтоолын хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болох ёстой. Тогтоолын хугацаанд өөрчлөлт оруулах тухай асуудал өнөөдөр Засгийн газарт албан ёсоор огт яриагүй байгаа. Тиймээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолын хугацаагаар энэ хөнгөлөлт, төлбөрийн хариуцалт дуусна гэж ойлгож болно” хэмээн ярьжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13