2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу 9 сарын 1-ний өдөр эхлүүлж, халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан хичээллэсэн. 2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл 02 дугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.
Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд
- 100 хувь танхимаар 469 сургууль, 223.406 сурагч
- Хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478.164 сурагч
- 100 хувь цахимаар 8 сургууль, 12.152 суралцагч хичээллэв.
Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.
Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг
• Танхимаар 64 хувь
• Цахимаар 23 хувь
• Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.
Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ.
Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд
• 12-15 нас 78 хувь
• 16-17 нас 85 хувь
• Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.
Эх сурвалж: БШУЯ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14