“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд ирэх сарын 8-нд зохион байгуулагдах талаар мэдээлэл хийлээ.
Монголын худалдаачдын холбооны гишүүн: "Бид баячуудтай тэмцэхгүй бол болохгүй байна. Тэд биднийг "идсээр" байна. Хөгжлийн банкийг хэн цөлмөсөн бэ? Бүгд л мэдэж байгаа. Залуучуудаа уриалж байна, бүгдээрээ нэгдэж тэмцье. Сарын зээл 10 хувийн хүүтэй байна. Тийм учраас худалдаачид дампуураад байна шүү дээ" гэлээ.
Мөн худалдаа эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдгаас өрх толгойлсон эмэгтэйчүүд багагүй хувийг эзэлж байгаа. Тэдэнд өндөр түрээсийн төлбөр, өндөр хүүтэй зээл зэрэг нь дарамт үзүүлж байгаагаа онцоллоо.



























































