Манай улс дөрөвдүгээр сард PISA 2022 олон улсын судалгаанд хамрагдана

Admin | 2022-02-09


Манай улс PISA 2022 олон улсын судалгаанд дөрөвдүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна. 

Үнэлгээнд хамрагдах гэж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зохион байгуулагч талтай онлайн уулзалт хийлээ.

"PISA" бол сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэх ур чадвар шалгадаг. PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. PISA-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.

PISA үнэлгээнд хамрагдсанаар,

 15 настай Монголын сурагчид бусад орны үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад ямар түвшинд байгааг мэдэж авах боломжтой

 Сурах, сургах үйл ажиллагааг дэмжих, заах аргыг чанаржуулах, нөөцийг тэгш хуваарилах талаар үнэ цэнтэй ойлголтуудтай болно.

 COVID-19-ийн улмаас алдагдсан боломжуудыг нөхөхөд юун дээр анхаарах шаардлагатайг тодорхой мэдэх юм.

“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн хэлц үг бий. Боловсролын салбарын өнөөдрийг хүртэлх ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор оношилж чадвал бид “эмчилгээг” зөв хийх боломжтой болно. Зөв эмчилгээ хийхэд олон улсын PISA үнэлгээний ач холбогдол оршиж байгаа юм.

 Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсрол уруу шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч үнэлгээнд хамруулдаг.

 Боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг учраас гурван жил тутамд зохион байгуулдаг.

 Турших болон үндсэн гэсэн хоёр үе шаттай үнэлгээг цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр явуулдаг.

Эх сурвалж: БШУЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)