Шүүхээс Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож, 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Admin | 2022-02-09


Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгийн торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хурлаар шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)