“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний, Жамьян гүний гудамж буюу “Blue Sky” урд талд байрлалтай хоёр жишиг гудамж бий. Энэ өвөл “Өглөөний гудамж” төслийг үргэлжлүүлнэ гэж байсан ч түр хугацаанд хойшилжээ.
Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшилсон. Гэхдээ энэ онд багтажашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийнэ. Дулаарахаар гурав дахь гудамжийг нээж, дараагийн байршлуудад жишиг гудамжны ажлыг эхлүүлнэ гэдгийг Нийслэлийн Захирагчийн албанаас хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14