
Нийслэлийн Архивын газраас олгодог 15 төрлийн архивын лавлагааг 7 дүүргийн 30 хорооноос олгож байна.
Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НЗДТГ, Азийн сан хамтран хэрэгжүүлж байгаа. Үүний дүнд өнгөрсөн онд нийслэлд архивын лавлагааны 96 хувийг хугацаа алдалгүй олгожээ.
Өнгөрсөн онд хорооны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, төрийн үйлчилгээг тэгш шударга, түргэн шуурхай, иргэдэд ойр, уян хатан, эрэлт хэрэгцээг хангахуйц байх нөхцөл бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр “Нийслэлийн Архивын үйлчилгээ үзүүлж буй 30 хорооны зохион байгуулагч нарын дунд төрийн болзолт уралдаан” зарласан. Уралдааныг Хотын засаглалыг сайжруулах төслөөс дүгнэж, амжилттай ажилласан зохион байгуулагчдад батламж гардууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 21 цагийн өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 21 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 21 цагийн өмнө



























