ТОДРУУЛГА Ахлах ахлагч Б.Амарбаясгалан: Иргэн өөрөө гал түймрийн аюулгүй байдлаа хангаагүй бол хуулиараа хариуцлага хүлээнэ

Admin | 2022-02-10


Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн "Бор хуруу" гэх газарт байрлах малчин Т-ийн 24 тонн өвс шатаж байна гэх дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр аймгийн ОБЕГ хүлээж авсан байна. Тус аймгийн онцгой байдлын газрын газрын Баянговь сум дах эрэн хайх аврах салбарын алба хаагчид Богд сум руу галыг унтраахаар явсан аж. Энэ талаар Баянхонгор аймгийн ОБЕГ-ын ахлах ахлагч Б.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Тухайн газар гал гарсан шалтгааныг тогтоосон уу?

-Одоогийн байдлаар ЦЕГ-аас шалгалтын ажиллагааг хийж байна. Ямар нэгэн дүгнэлт гараагүй.

-Хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаднын нөлөөтэй гэж үзвэл иргэний хохирлыг барагдуулна. Харин дотооддоо буюу иргэн өөрөө гал түймрийн аюулгүй байдлаа хангаагүй бол хуулиараа хариуцлага хүлээнэ.

                                                                                                            А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)