Т.ГАНБОЛД: Ханшийн зөрүүг иен, ам.долларт нь буцаан хөрвүүлж, зээл авсан хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй

Admin | 2022-02-10


"Өөрөөр нь төлүүлье" Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлэгт "Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд оролцож үг хэллээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны эх үүсвэр дандаа гадаад. Олгохдоо төгрөгөөр олгосон. Иен, ам.долларт нь буцаан хөрвүүлж, зээл авсан хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ханшийн зөрүүг иргэд төлөх болох гээд байна. Ханшийн асуудлыг Монголбанк хариуцдаг болмоор байна.

Гурван том арилжааны банк Хөгжлийн Банкнаас ойролцоогоор нэг их наяд төгрөгийн зээл авсан байна. Тухайн банкуудад байгаа хариуцлагатай явж байгаа зээлийг Хөгжлийн банкны зээл рүү сольж хөрвүүлэх хэрэгтэй. Цаашид төрийн нэгжүүдийг татан буулгах хэрэгтэй" гэлээ.

Мөн иргэн Г.Ганхүү дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Энэ өрийг төлөхгүй гэдгийг хамгийн түрүүнд хэлье. Намынх нь байранд чагнах төхөөрөмж байрлуулсны төлөө Засаг нь унаж байсан жишиг гадаадад бий. Чанаргүй зээлийн буруутан нь МАН, АН-ынхан.

Шийдэл ярьсан хүмүүс ерөөсөө байхгүй байна. Хөгжлийн Банкны захирал нь бид нэрээ өөрчлөх гэж байгаа гэж ярьсан. Тийм зүйл байж болохгүй. Хөгжлийн Банкийг татан буулга. Эсвэл гаднын мэргэжилтнүүдийг ирүүлж ажиллуулах хэрэгтэй байна. Төрийнхөн бизнес эрхчлэгчдээс таны бизнест төр яаж тусалбал сайн бэ гэж асуусан байна. Бизнес эрхлэгч их ухаантай хариу хэлсэн. Төр туслахгүй байвал их том тус болно гэжээ. Төрийн оролцсон бүх зүйл замхардаг.

Нэг их сайхан нэртэй. Тэр нэрийн ард хулгай луйвар явагддаг. Зогсоохгүй бол үнэхээр болохгүй байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)