Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр хувийн хэвшлийн төлөөлөн "Моннис" группийн төлөөлөл Г. Мөнхбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа шалтгаан байна. Бид албан ёсоор тайлбар өгөхийг хүслээ. Манай компанийн зээлийн мэдээлэл явж байгаа.
Үнэхээр экспортыг дэмжээд бизнес явуулах гээд хичээж байгаа маш олон компани бий. Тэдний нэг нь "Моннис" групп. Манай группийн хувьд 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ 10 гаруй компанитайгаар зургаан салбарт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн нэг нь уул уурхайн салбарт хөрс хуулалт хийдэг. 2016 оноос хойш бид Эрдэнэс Тавантолгойн уурхай дээр дээр хөрс хуулалт хийж байна. Эрдэнэс Тавантолгой ХК дээр тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийгдэж байгаа бөгөөд тэр бүхний ард ажиллаж байгаа гурван компанийн нэг нь "Моннис" группийн “Моннис Майнинг Экьюпмент" ХХК компани.
Энэ төсөл дээр бид 2019 онд 107 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Одоо 500 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжөөр хөрс хуулалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Эрдэнэс Тавантолгой компанитай байгуулсан 500 тэрбум төгрөгийн гэрээний ажлыг үргэлжлүүлэх зорилгоор тоног төхөөрөмж зориулалтын дагуу авч, санхүүжилтийг зарцуулаад, тоног төхөөрөмжийн угсралтууд хийгдэж, уурхай дээр үйл ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, энэ зээлийн санхүүжилтийг бид яг зохих журмын дагуу барьцааг нь тавиад дүрмийнх нь дагуу явж байна. Одоогийн байдлаар манай компанид хугацаа хэтэрсэн зөрчил үүсээгүй.
Та бүхний ярьж байгаа шиг төлөхгүй алга болж байгаа зүйл байхгүй. Бид үл хөдлөх, компанийн хувьцаа зэрэг бүх зүйлээ барьцаанд тавиад ажиллаж яваа.
Хөгжлийн банкнаас зээл авсан янз бүрийн хөтөлбөрүүд бий. Бизнес эрхэлж байгаа, саад бэрхшээлийг давж явж байгаа бүх компанийг энэ дунд хутгаж, дайрахгүйгээр ялгаж салгаж үзэхийг хүсье.
Энэ нь өөрөө хэн нэгнийг намнах зүйл байж болохгүй. Та бүхний санаачилга бол зөв. Бид зээлээ хугацаандаа төлж барагдуулна гэдгийг албан ёсоор амлаж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 23 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14