АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлнэ

Admin | 2022-02-11


АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. 

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Баянзүрх 99983860, 85114129

Баянгол 95955643, 96265556

Чингэлтэй дүүрэг 88390004, 94341413

Хан-уул 99751018, 88435868

Сонгино хайрхан 88800639, 88983568

Сүхбаатар 98119037, 99608414

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)