Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө.
Одоогийн парламентад сууж буй Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл авч байсан бол Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох "Вояжер минерал ресурсес" ХХК 414,1 сая иенийн зээл авч байжээ.
Эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан байна.
Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн.
"Вояжер минерал ресурсес" уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан. Зээлийн зарцуулалтын тодорхой хувь нь баримтаар баталгаажаагүй.
Өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 23 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14