Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй. Нийтдээ 42 компанийн 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдон ажиллаж байгаа. Мөн АТГ-аас Хөгжлийн банкны зээлдэгчдийн хөрөнгөд хязгаарлалт тогтоож 186 үл хөдлөх хөрөнгө, 124 автомашин, барилга, лиценз зэргийг хураах байдлаар хязгаарлалт хийж эхлээд буй. Түүнчлэн зээлдэгчдийн нэрийг зарласнаас хойш 40 орчим тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд буй. Мөн сэтгүүлчид хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ мэтчилэн Хөгжлийн банкыг тойрсон үйл явдал нэлээд өрнөж байна. Гэхдээ чанаргүй зээлдэгчдийн өрийг төлүүлэхээс гадна тухайн зээлийг олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй байна. Чанаргүй гэгдэх бүх зээлийг олгох үед Хөгжлийн банкны захирлаар хэн ажиллаж байсан, ямар албан тушаалтнууд ТУЗ-д байсан гэдэг нь чухал. Учир нь Хөгжлийн банкны зээлдэгчид улстөрчид, тэр дундаа өнөөдрийн засгийн эрхийг барьж буй МАН-ынхан ихээр холбогдож буй нь олон нийтийн сонирхлыг татаж байна. Үүнээс харахад авлигын сүлжээ үүсчихсэн, “Хариуцлага тооцох болно” хэмээн томорч буй нөхдүүд өөрсдөө толгой дээр байж болзошгүй байгаа юм. Тиймээс Хөгжлийн банкны үе үеийн удирдах албан тушаалнуудыг шалгах нь зүй ёсны асуудал юм. Үүнээс л өрийн сүлжээний зангилаа эхлэх учиртай. Гэвч шалгах, хууль тогтоох эрх бүхий байгууллагууд дорвитой хөдлөхгүй байх шиг. Угтаа зээлдэгчдийг ч, зээл олгосон албан тушаалтнуудыг ч шалгах хэрэгтэй байна.
2012 оноос Хөгжлийн банкинд ажиллаж байсан захирлууд:
2012-2016 онд Н.Мөнхбат захирлаар ажилласан
2016-2019 онд Б.Батбаяр захирлаар ажилласан.
2019 онд Г.Амартүвшин зургаан сарын хугацаанд ажилласан байна.
Одоо ажиллаж буй ТУЗ-ийн гишүүд:
Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
Б.Ганбат, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга
М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга
Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга
Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14