Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр үдийн цайнд зориулж 83 сая төгрөгийн тендер зарласан байна. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас 83 сая 455 мянга 350 төгрөгөөр "Хоол хүнс, үдийн цай" гэсэн нэрээр тендерийн урилгыг гаргасан байгаа юм.
Ингэхдээ эл үдийн цайны зарлагыг "Улсын төсвөөс" гаргана хэмээн цохон дурджээ. Түүнчлэн "Гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө материалаа ирүүлнэ үү" хэмээжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас зарласан үдийн цайны тендерийн урилгыг баримт болгон хавсаргав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14