Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярын найз Д.Энхбатад хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг иржээ. Эл хэргийг хэд хоногийн өмнө шүүхэд ирүүлсэн ч шүүхээс хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар прокурорт буцаасан юм.Тэгвэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Тодруулбал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Ингэхдээ тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдээд буй аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асууда...
tentsver.mn | 13 цагийн өмнө





























