
10:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна.
10:00 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Дэчинравжайлин” хийдийн цогчин дуганы нээлт болно.
11:00 цагт Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсгол болно.
11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар Ардчиллын өргөөнд /Шонхор тауэр/ мэдээлэл хийнэ.
11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна. / ҮСХ-нд/
11:00 цагт Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд Хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон жолооч нарын дунд Орон нутгийн замын нөхцөл байдал сэдвээр сургалт зөвлөгөөн зохион байгуулна.