Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн цахим уулзалт боллоо. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Засгийн газар хороондын энэхүү байгууллагын төв нь Улаанбаатар хотноо байрладаг юм. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөл нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээр”-т нэгдсэн улсуудын төлөөллөөс бүрдэж, жилд нэг удаа хуралддаг юм.
Уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагааны дүрмийн дагуу судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн 2022 оны даргаар Непал улс, дэд даргаар Бутан улс сонгогджээ. Мөн уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирлын сонгууль болсон байна. Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшсэн Дамдин-Одын Дөлгөөн Захирагчдын зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авч, тус судалгааны төвийн гүйцэтгэх захирлаар сонгогджээ. Тэрээр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирлаар гурван жилийн хугацаанд ажиллах юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14