А.УУГАНБАЯР: Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй

Admin | 2022-02-16


Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус компанийн захирал А.Ууганбаяр "Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Хөгжлийн Банканд зээлтэй байгаа "Монгол мах экспо" компанийн 100 хувь эзэмшигч групп компани юм.

Уг төслийг Бишрэлт группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2014-2016 оны хооронд барилгын бүх ажил хийгдсэн. "Монгол мах экспо" компани Бишрэлт группийн охин компани байсан. Иймээс хүмүүс Б.Ундармаа гишүүнтэй хамаатай гэж ойлгоод байгаа. Гэвч тус компани 2019 оноос хойш Бишрэлт групптэй хамааралгүй болсон. 2019 оноос хойш Б.Ундармаа гишүүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Гантиг Вилла төслөө өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.

"Монгол мах экспо" компани 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр өөрийн хөрөнгө болох СХД-т байрлах, 1,140 мкв талбай бүхий махны үйлдвэр 11 мянган мкв талбай бүхий газар, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авсан байна.

Одоогоор найм орчим тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөд байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлөх боломжтой.

Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. Тэгвэл "Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)