Нийслэлд Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам байгуулж байгаа талаар Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргал мэдээлжээ. Тэрээр "Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам байгуулж байгаа. Энэ ажилд захиалагчийн хяналт тавьж, дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлагад зөвлөгөө өгөх, явцын хяналтыг хамтран хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна. Энэ бүхнийг “Дугуйн замын төлөвлөлт болон явган хүний зам талбайн төлөвлөлтөд тавигдах техникийн ерөнхий шаардлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байна.
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн. Явган хүний замын хувьд Москва хороолол, Өнөрийн гудамж орчимд зөвшөөрөлгүй гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд бий болгосон ногоон байгууламж, явган хүний зам стандартын дагуу хийгдсэн" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14