Өнгөрсөн оны улсын дундаж цалин 1.3 сая төгрөг байв. Үүнийг хүйсээр нь ангилан авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг ажээ.
Уул уурхайн салбарынхан дунджаар 3.1 сая төгрөгийн цалин авч буй нь хамгийн өндөр үзүүлэлт. Харин зочид буудал, нийтийн хоол үйлчилгээний салбарын цалин хамгийн бага буюу сард 890 мянган төгрөг байжээ.
Сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд баруун бүсэд 931.7 мянга, зүүн бүс 1.1 сая, төвийн болон хангайн бүсэд 1.2 сая, Улаанбаатар хотод 1.4 сая төгрөгийн цалинтай.
Нэгээс есөн ажиллагчтай ААНБ-ын цалин 856 мянган төгрөг бол 10-49 ажиллагчтай 1.1 сая төгрөг, 50-99 ажиллагчтай 1.2 сая төгрөг, 100-199 ажиллагчтай 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтай 1.9 сая төгрөг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14