2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 104,364 зээлдэгчийн нийт 5,654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл байгааг Монголбанкнаас мэдээллээ.
Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80,523 зээлдэгч 4,295.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгогдсон зээл байгаа аж.
Ипотекийн нийт зээлийн 16.7 хувь буюу 943.3 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.1 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1.4 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.
Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн, 2.2 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 60.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 38.7 хувийг хөтөлбөрийн зээл, 0.9 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06