Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 16.8 хувиар өсжээ

Admin | 2022-02-17


Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Уг өсөлтөд

  • Утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7%) тэрбум төгрөг,
  • Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7%) тэрбум төгрөг,
  • Шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 28.7 (7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.7 (1.5%) мянган цэгээр буурчээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 3.7 (1.4%) мянгаар буурсан нь нөлөөлсөн аж.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч тус улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 (5.6%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оноос 5.9 хувиар өсөж, 4.1 сая болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)