Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр /2022.02.18/ эхэлж байна. Гурван настай хүүхдүүдийг ирэх Пүрэв гариг хүртэл бүртгэх юм. Гэхдээ бүртгэлд хэд хэдэн заалтыг тусгасан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг л бүртгэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй аж.
Бүртгэлийг www.parent.edu.mn цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна. Хэрэв цахим бүртгэл алдаа заах болон бусад шалтгаан гарвал харьяа цэцэрлэг дээрээ очиж бүртгэл хийлгэх юм байна.
Бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Цэцэрлэгийн бага бүлэгт сайдын А38 дугаар тушаалын дагуу гурван настнууд хамрагдана.
Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Элсэлтийн мэдээлэл энэ тохиолдолд мөн л утсанд очно гэсэн үг.
Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг. Тийм учраас бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдаж байгаа аж.
Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийж байна. Харин нийслэлд шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийхээр төлөвлөсөн. Элсэлтэд хамрагдсан хүүхдүүд 28-наас хичээлдээ хамрагдаж эхэлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14