Хилийн чанадад чартер нислэгээр зорчих иргэдэд тавигдаж буй шаардлагын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
Гадаад орон руу чартер нислэгээр зорчих иргэдэд хаанаас мэдээлэл авах вэ?
- Тухайн улс оронд зорчих виз мэдүүлэхдээ тухайн орны ЭСЯ-наас
- Нислэгийн тийз авахдаа тухайн нислэг үйлдэх компаниудаас
- Холбогдох мэргэжилтэн байгууллагуудаас
- Лавлахаас
Олон улсын эрүүл мэндийн дүрэм
Япон улсын хилийн тандалт
Монгол Улсаас Японд зорчиж буй иргэд тус улсад долоон хоног тусгаарлагдана. Ингэхдээ хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурван хоног тусгаарлагдана. Харин гурван хоногийн дараа PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч дөрвөн хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно. Мөн 72 цагийн хугацаатай шинжилгээний сөрөг хариу шаардаж буй.
БНСУ-ын хилийн тандалт
48 цагийн хугацаатай шинжилгээг зөвхөн цаасан хэлбэрээр хүлээж авна. Зорчигч шинжилгээний хариу ирүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Гадаадаас ирсэн бүх зорчигчид харьяалал хамаарахгүй долоо хоног тусгаарлагдана.
АНУ-ын хилийн тандалт
АНУ-д зорчих иргэдээс нэг өдрийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардана. Мөн вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлагатай. Ковид19 халдвараар өвдөөд эдгэрсэн тохиолдолд эмнэлгийн бичгийг англи хэл дээр шаардана.
Канадын хилийн тандалт
Канадад зорчих иргэд вакцины бүрэн тун хийлгэсэн байх шаардлагатай. Мөн 72 цагийн өмнөх PCR шинжилгээний хариуг шаардаж буй. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 10 хоног тусгаарлагдана.
Ер нь улс болгоны хилээр нэвтрүүлэх, тусгаарлах шаардлага өөр өөр байх тул иргэд тухайн зорчих орныхоо тавигдах шаардлагыг албаны эх сурвалжаас тодруулахыг зөвлөлөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14