Сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг иргэдийн 71.9 хувь нь дэмжиж байна

Admin | 2022-02-17


Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулж байгаа. Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дуусах бөгөөд одоогийн байдлаар 6174 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн хүмүүсийн 71.9 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 28.1 хувь нь дэмжихгүй байгаа юм. Санал асуулга дараах хоёр санал, асуулгаар явагдаж буй юм.

1.Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх

Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх

Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх

Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

Ажил эхлэх цаг -07:00-10:00

Ажил тарах цаг -16:00-19:00

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)