БНСУ энэ сарын 23-ныг хүртэл Монголоос нислэг хүлээж авахгүй

Admin | 2022-02-17


Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир БНСУ-ын зүгээс Монголоос ирэх нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Үүнээс болж иргэд хохирч байна. Тийм учраас иргэдийн шинжилгээг нэг лабораториор авахаар боллоо. Иймд иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)