Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах саналыг АТГ-аас гаргаад буй.
Тодруулбал, “Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нарын зээлдэгчид болон Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй нийт 10 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн байна.
Уг саналыг прокурорын байгууллага шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн 11:30 цагаас эхлэн дээрх хүмүүсийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Одоогийн байдлаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат нарыг нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна.
Үргэлжлүүлэн гурав дахь асуудлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14