Н.СУГАР: Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийхээр боллоо

Admin | 2022-02-17


Их тойруу болон яармаг дахь зарим сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэх тухай санал асуулга явагдсан.

Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж байна.  

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Олонх нь энэ зохицуулалтыг дэмжиж байна гэсэн. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Тухайлбал, ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байгаа хэрэг. Зохицуулалт орсон ЕБС-д хүүхэд нь сурдаг ажилтныхаа ажилдаа ирэх, тарах цагийг зохион байгуулах зөвлөмж гарсан. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын найман цагаа бүрэн хангах ёстой" гэв. 

59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх:

Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх

Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх

Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

Эцэг, эхчүүд 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

 

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)