Шүүхээс Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ

Admin | 2022-02-17


Хөгжлийн Банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Б.Батбаяр, Н.Мөнхбат нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ. 

Тэдний дараа тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих эсэхийг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Шүүхээс Д.Дэлгэрсайханыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)