Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Монгол орны аялал жуулчлалын тулгуур бүс болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэн энэ хэрээр байгаль дэлхийд учруулах хор нөлөө нэмэгдэж байгаа юм. Хөвсгөл нуур нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан оршдог 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Дэлхийн цэнгэг усны нэг хувийг эзэлдэг Далай ээж усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог ба Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгадаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14