6000 орчим хүүхдийн мөнгийг энэ сард багтаан шилжүүлнэ

Admin | 2022-02-20


Өнгөрөгч пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 17-нд 1033283 хүүхдийн Хүүхдийн мөнгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийгдээгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сардаа багтааж дээрх нөхөн олголт хийхээр боллоо. Мөн энэ сарын Хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийхээр боллоо” хэмээсэн юм.

“Цалинтай ээж” тэтгэмжийн олголтод алдаа гарч, 15 мянган ээжийн олголт хийгдээгүй байгаа. Уг олголтыг мөн энэ сарын 21-24-ны хооронд шилжүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)