Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгож ажлын хэсэг гаргасан билээ. АТГ-аас шүүхэд шилжээд буй чанаргүй зээлдэгчдийг ээлж дараалан шалгаж эд хөрөнгө хураах, данс битүүмжлэх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тухайн зээлийг олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр болон ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих саналыг АТГ-аас шүүхэд ирүүлсэн. Улмаар шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарыг сар хорих шийдвэрийг гаргасан.
Мөн Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нарын асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр товложээ. цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газар болон шүүхэд гаргасан. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Капитал" банкны захирал А.Ариунболд, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг шүүх хурал болох юм. Эдгээр хүмүүсийг цагдан хорих уу, толгойг нь илээд явуулах уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаад байна.
Өөр нэг мэдээллийг дурдахад Хөгжлийн банкны захиралаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдлаа. Тэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байж болзошгүй гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан үзжээ. Улмаар зээлийг зориулалтын бусаар ашигласан байх магадлалтай аж. Тиймээс дээрх гишүүдэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой. Гэхдээ УИХ-ын гишүүнийг Бүрэн эрхийг хуулиар хамгаалсан байдаг ч Нийслэлийн прокурорын газраас дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа бололтой. Энэ мэтчилэн Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой албан тушаалтнуудыг ээлж дараалан шалгаж хууль хяналтын байгууллагынхан хөдөлгөөнд орж эхэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14