Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээлж байна.
Төрийн бус байгууллагуудын төлөөлөл "Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүллээ. Тус хөдөлгөөнөөс улсын төсөв батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ба төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулна.
Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна" гэв.
Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа "Монгол орон энэ төсөвтөө 1.3 их наядыг гаднаас зээлнэ гэсэн. Бид ирээдүйн өв сангийн мөнгөө хоослоод ирээдүйдээ өр үлдээсээр байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд төсөвтөө эзэн болж, хяналт тавьж байж амьдралаа дээш татна. Төсөв бол УИХ-ын гишүүдийн амлалтыг хэрэгжүүлдэг хөрөнгө биш" хэмээв.
Иргэд орон нутгийн, хороо, багийнхаа төсвийг өөрсдөө хянадаг болох хэрэгтэй гэж төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13