Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон авлига авдаг, хамаатан садангаа ажлуулдаг зэрэг мэдээллүүд цацагдах болсон нь олны анхааралд ороод буй. Тэгвэл тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл БШУЯ-ны гадаа жагсаж байна. Учир нь тэд сургуулийн нэр хүнд, хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах санал гаргаж 3000 гаруй эцэг эхчүүдийн гарын үсэгтэй өргөх бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаярт өгчээ. Дээрх эцэг, эхчүүд улстөрийн шинжтэй гүтгэлэгийн ард хүүхдүүд хохирох ёсгүй хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. Тэд мөн “сургуулийн захирал Ж.Соронзон бол тус сургуулийн боловсролын системийг тулгуур”, “удирдлагаар нь үлдээ” зэрэг бичиг бүхий самбар барьжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14