Д.ХҮЧИТБААТАРЫН ЭЭЖ Б.АМАРЖАРГАЛ: Миний хүү чинь дөлгөөхөн, хүнд их тусархуу хүүхэд

Admin | 2022-02-21


Энэ сарын 15-нд Гачуурт явах чиглэлийн замд өглөөний 06:00 цагийн үед автобусанд гал гарч ҮБХИС-ийн харьяа "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар иргэдийг автобуснаас гаргаж, галыг унтраахад тусласан байна. Д.Хүчитбаатарын ээж Б.Амаржаргалтай ярилцлаа.

-Хүү тань олон хүний амь аварчээ. Монголын ард түмэн хүүгээр тань үнэхээр бахархаж, баярласан өдрүүд өнгөрлөө. Таны сэтгэгдлийг хуваалцах нь зөв байх гэж бодлоо...?

-Баярлалаа. Хүүгээрээ маш их бахархаж байна.

-Тухайн үед болсон явдлын талаар танд хэзээ нь хэлсэн бэ?

-Тухайн өдрийн өглөө хүү бид хоёр хамт автобусанд суусан. Миний ажлын цаг дөхсөн байсан учраас би түрүүлээд такси бариад явсан. Өдөр хүү маань утсаар залгаад "Таныг явсны дараа автобусанд гал гарч, би хүмүүстээ хамт зорчигчдыг гаргаж галыг унтраасан” гэж ярьсан. Тухайн үедээ "Өө тийм үү, миний хүү зүгээр үү, хичээлээсээ хоцроогүй биз дээ" гээд л бидний яриа дууссан. Хүүгээ ингэж олон хүний амь нас аварч, сайхан үйл хийснийг нь мэдээгүй. Ойрын өдрүүдэд улс даяар ард түмэн хүүг минь магтаж сайхан үг илгээж байна. Хүүгээрээ маш их бахархаж байна.

-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Д.Хүчитбаатар маань айлын хэд дэх хүүхэд вэ?

-Намайг Баярхүүгийн Амаржаргал гэдэг. Хүчээ маань миний хоёр дахь хүүхэд байгаа. Нэг эгчтэй.

-Д.Хүчитбаатар багадаа ямархуу хүүхэд байв. Яагаад цэргийн сургуульд орох болов?

-Манайх Баянзүрх дүүргийн "Цайз-16"-д амьдардаг байсан. Тухайн үед хүү маань дүрэмт хувцастай хүн харахаараа "Ээжээ энэ хувцас ямар гоё юм бэ, би том болоод ийм хувцас өмсөнө" гэж хэлдэг байсан юм. Ер нь бол өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу л шалгалтаа өгч "Тэмүүжин-Өрлөг" сургуульд элсэн орсон. Миний хүү чинь дөлгөөхөн, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм.

                                                                                                                А.Мөнхнаран

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)