Өнгөрсөн хоногт гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага иржээ

Admin | 2022-02-21


Энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1762 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1336, хулгайтай холбоотой 51, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 107, гэмт хэргийн шинжтэй 118 мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн автомашин согтуугаар жолоодсон 74, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 120, хүний биед халдсан 67, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 201, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)