Д.Монголхүү: МоАХ V их хуралдааныг хийхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна

Admin | 2022-02-21


Монголын ардчилсан холбооны ерөнхий зөвлөлийн талаар  Д.Монголхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “МоАХ найм дахь дарга томилгогдоод 15 жил болчихсон энэ хугацаанд ямар нэгэн хурал болоогүй даргын асуудал яригдаагүй.МоАХ анхны дүрмээрээ бол хоёр жилээр дарга сонгодог байсан тэр сунгагдсан уу гэдэг бол дараагийн асуудал.Энд үйлчилж байгаа дүрмээр насаар нь МоАХ-ын дарга мэтээр тийм дүрэм зохиочхоод тэрийгээ ийм хүчин төгөлдөр дүрэмтэй байгаа гэдэг юм яриад байгаа.Одоо яах ёстой вэ гэхээр Монголын ардчилсан холбоо үе үеийн дарга нар анхны гишүүд нь сая хоёрдугаар сарын 18-нд зөвлөгөөн хийсэн.Тэндээс бол ерөнхий зохицуулах зөвлөлөө байгуулъя,  нэг хүнээр ахлуулна тэр хүн Монголхүү гээд тогтоол шийдвэрээ гаргачихсан. Зөвлөгөөнөөс гаргасан нэг чухал шийдвэр бол тавдугаар хуралдааныг яаралтай зохион байгуулах асуудал. 1990 оны тавдугаар сарын 7-нд өлсгөлөн болж, улс төрийн товчооныг огцруулсан байдаг.Тиймээс тэр өдөр монголын ардчилсан холбооны тавдугаар их хуралдааныг хийхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Түүнчлэн Ж.Цэрэнбат “МоАХ-ын ерэн орны залуучууд гайхалтай эрх чөлөөг авчирч чадсан. Гэвч 2007 оноос хойш энэ байдал алдагдчихлаа.2007 оноос хойш нэг хүн энэ байгууллагыг 15 жил удирдчихлаа.Уулзаад удирдлага солино гээд уулзахаар энэ байгуулга хүлээж авахгүй байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)